“Эрдэнэс баянбогд” ХХК ийн Үйл ажиллагааны газарт дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт, сайжруулалтыг хэрэгжүүлэх, тайлагнах.
- Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, санал санаачилга гаргах.
- Албан тушаалтан болон нийт ажилтнуудад хариуцаж буй чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай
- мэдээллээр хангах.
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, тайлагнах баримт бичгийн төсөл боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- 4 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй.
- Оффисын хэрэглээний программ болон тоног төхөөрөмж дээр ажиллах ахисан түвшний мэдлэгтэй.
- Албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах ур чадвартай.
- Төлөвлөх, шийдэл гаргах түүнийгээ сайжруулах, хэрэгжүүлэх чадвартай.
- Асуудал шийдвэрлэх, зохион байгуулах ур чадвартай.
- Хариуцлагатай, шударга, зарчимч.
- Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай.
- Удирдан зохион байгуулах тушаалд ажилласан бол давуу тал болно.
- Эрчим хүч, уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэдлэгтэй бол давуу тал болно.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхогчдын материалыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал материалыг хүлээн авна.
