
Товч танилцуулга
Бидний тухай
Аюулгүй ажиллагаа
Шилдэг үйлдвэрлэл
Найдвартай байдал
Нэгдсэн хяналт
our history
2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөллийг хэрэгжүүлэх хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчдийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас томилсон.

2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нарын хооронд Хувьцаа эзэмшигчдийн гэрээг байгуулсан.

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын 2022 оны 110 дугаар тогтоолоор олгосон XV-022117 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-аас “Эрдэнэс Баянбогд” ХХК-д шилжүүлсэн.

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн талбай дахь археологийн ажлыг эхлүүлж, археологийн дүгнэлтийг гаргуулсан.

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шинжлэх ухааны академийн Палентлогийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн талбай дахь палентлогийн хайгуулын ажлыг эхлүүлж, палентлогийн дүгнэлтийг гаргуулсан.
