03 4-р сар, 25

Ажлын байрны сонгон шалгаруулалтын зар

admin
“Эрдэнэс баянбогд” ХХК ийн Үйл ажиллагааны газарт дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт, сайжруулалтыг хэрэгжүүлэх, тайлагнах.
  • Тайлан мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, санал санаачилга гаргах.
  • Албан тушаалтан болон нийт ажилтнуудад хариуцаж буй чиг үүрэгтэй холбоотой асуудлаар мэргэжлийн дэмжлэг туслалцаа, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай
  • мэдээллээр хангах.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх, тайлагнах баримт бичгийн төсөл боловсруулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангаж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • 4 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
  • Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй.
  • Оффисын хэрэглээний программ болон тоног төхөөрөмж дээр ажиллах ахисан түвшний мэдлэгтэй.
  • Албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах ур чадвартай.
  • Төлөвлөх, шийдэл гаргах түүнийгээ сайжруулах, хэрэгжүүлэх чадвартай.
  • Асуудал шийдвэрлэх, зохион байгуулах ур чадвартай.
  • Хариуцлагатай, шударга, зарчимч.
  • Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай.
  • Удирдан зохион байгуулах тушаалд ажилласан бол давуу тал болно.
  • Эрчим хүч, уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэдлэгтэй бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох сонирхогчдын материалыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал материалыг хүлээн авна.

Apply for this position

Allowed Type(s): .pdf, .doc, .docx