Гүйцэтгэх үндсэн үрэг
- Компани үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх.
- Бизнесийн болон бусад байгууллагатай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам, заавар, гарын авлагын хууль зүйн үндэслэлийг хянах, сайжруулалтыг хийх, боловсруулахад оролцох.
- Компанийн засаглалыг сайжруулах компанийн дүрэм, журам боловсруулах,
Хувьцаа эзэмшигчдийн хурал /Төлөөлөн удирдах зөвлөл/, гүйцэтгэх захирлыг үйл
ажиллагаанд хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах.
- МУ-ын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны
ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас
өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох
- Гадаад болон дотоод гэрээ, хэлцэл, эрх зүйн баримт бичиг боловсруулах, санал
оруулах, дүгнэх гэх мэт бүх төрлийн гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах.
- Лиценз тусгай зөвшөөрөл бүхий Хууль эрх зүйн бичиг баримтын бүрдлийг
хариуцах, эрх бүхий байгууллагуудтай харилцах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хууль,эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Мэргэжлээрээ болон компанийн эрх зүйн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил
ажилласан туршлагатай
- Хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх ур чадвартай, Мэргэжлийн өндөр ёс суртахуунтай
- Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн харилцаа, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн талаар мэргэшсэн, энэ төрлийн шүүхийн маргаанд оролцож байсан туршлагатай.
- Асуудал шийдвэрлэх, зохион байгуулах ур чадвартай.
- Албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах ур
чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай.
- Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Ажилд орохыг хүссэн өргөдөл |
|
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл info@erdenesbayanbogd.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.