06 3-р сар, 25

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР ХУУЛЬЧ

admin

Гүйцэтгэх үндсэн үрэг

  • Компани үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх.
  • Бизнесийн болон бусад байгууллагатай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
  • Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам, заавар, гарын авлагын хууль зүйн үндэслэлийг хянах, сайжруулалтыг хийх, боловсруулахад оролцох.
  • Компанийн засаглалыг сайжруулах компанийн дүрэм, журам боловсруулах,

    Хувьцаа эзэмшигчдийн хурал /Төлөөлөн удирдах зөвлөл/, гүйцэтгэх захирлыг үйл

    ажиллагаанд хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах.

  • МУ-ын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны

    ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас

    өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох

  • Гадаад болон дотоод гэрээ, хэлцэл, эрх зүйн баримт бичиг боловсруулах, санал

    оруулах, дүгнэх гэх мэт бүх төрлийн гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах.

  • Лиценз тусгай зөвшөөрөл бүхий Хууль эрх зүйн бичиг баримтын бүрдлийг

    хариуцах, эрх бүхий байгууллагуудтай харилцах.

    Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль,эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Мэргэжлээрээ болон компанийн эрх зүйн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил

    ажилласан туршлагатай

  • Хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх ур чадвартай, Мэргэжлийн өндөр ёс суртахуунтай
  • Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн харилцаа, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн талаар мэргэшсэн, энэ төрлийн шүүхийн маргаанд оролцож байсан туршлагатай.
  • Асуудал шийдвэрлэх, зохион байгуулах ур чадвартай.
  • Албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах ур

    чадвартай

  • Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай.
  • Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн бол давуу тал болно.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

• Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Иргэний үнэмлэх
  • Нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа
  • Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  • Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл info@erdenesbayanbogd.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Apply for this position

Allowed Type(s): .pdf, .doc, .docx